Төв болон хойд америк циклидуудын төрөлд багтах энэ хүү загас нь Том өргөн дух гоёмсог бие бялдраас гадна цуцашгүй дайчин загас юм.Ингээд түүний тухай доор дурьдъя.
1990 оны үед Cichlasoma trimaculatum, Cichlasoma festae, Jingang Blood Parrotгэх 3 загаснаас эрлийзжүүлэн гаргаж авжээ. 1995 он гэхэд олон улсад өргөн тархаж хувь хүмүүс ихээр үржүүлэх болсон байна. Нэрний хувьд дух болон духны доор байрлах толбоноос санаа авж Flowerhorn гэж нэрлэжээ.
Амьдрах орчин: Уг загас маань өөрөө их догшин загас учраас бусад загастай таарамж муутай байдаг. Монголын нөхцөлд нас гүйцсэн д.а-г 150 литр-с 200 литр том аквариум ( ТАНК ) нд ганцаар нь юмуу хосоор нь тэжээх тохиромжтой. Шинэхэн усанд дуртай загас учраас 7 хоног бүр 30-40 хувийг нь солих хэрэгтэй. Мөн танканд байгалийн хад, хайрга тавьж өгвөл усний хатуулгийг зөөлрүүлдгүй сайн талтай. Хооллолтын хувьд сам хорхой, жижиг загас, зүрх, мах, үрлэн хоол зэрэг маш өргөн сонголттой. Гоё өнгө зүстэй, зөв хэлбэртэй духтай болгохийг хүсвэл багаас нь д.а-раа зөв хооллож сурах хэрэгтэй. Үндсэн 3 төрлийн хоол байдаг:
HUMPY HEAD ( Дух томруулдаг хоол)
SUPER RED( Өнгийг нь тодруулдаг хоол)
STARRY ( биен дээрх цэцгэн толбонуулыг тодруулдаг хоол)
Нас гүйцсэн дух акарыг өдөрт 2 удаа уураг ихтэй хоолоор хооллоно.
Өвчин: Мэдээж бусад загасны тусаж болох бүх өвчнийг амархан тусна. Үүнээс гадна зөвхөн д.а-н өвчилдөг 1 өвчин байдаг бөгөөд хүндэрсэн тохиолдолд үхэлд хүргэдэг. Усний бохирдол болон паразит хорхойноос болж дух нь (духан дотор нь 1 төрлийн амьгүй бактер байдаг бөгөөд бохирдлоос болж бактер амилж 1 төрлийн нян болон хувирдаг) хаграж хүнд хэлвэрийн шарх үүсэж идээ гойждог. Одоогоор зориулалтын эм монголд байхгүй учраас мөөгөнцөрийн эсрэг хуурай шар эм эсвэл аптек-с шархны эм авж нунтаглаад шархалсан хэсэгт нь өдөрт 3-4 удаа түрхэж өгнө. Эдгэсэн ч маш их сорви үлддэг учраас өвдсөн хойн нь эмчлэх биш урьдчилж сэргийлэх нь хамгийн шилдэг арга юм.
Үржил: Д.а нь өөрсдийн төрлөөс гадна бусад Америк цихлидтэй паарлаж үр төлөө үлдээдэг. Cichlasoma trimaculatum, Cichlasoma festae, Jingang Blood Parrot энэ 3тайгаа ч гэсэн паарлаж шахдаг. Хамгийн түгээмэл ирлийз ньFlowerhorn-blood parrot 2ийх байдаг. Эр нь охиноо бодвол илүү өргөн духтай мөн эрүү нь бандгар байдаг. Бусад цихлидүүдийн адил эр нь v хэлбэрийн каналтай охин нь u хэлвэрийн каналтай байдаг. Өөр цихлидтэй паарлуулсан тохиолдолд эрийг нь д.а байхаар тооцож паарлуулбал тохиромжтой.
Хосоо гаргаж авахдаа охинийг нь эрээсээ 2 дахин жижиг байхаар тооцвол сайн хос гарж чаддаг. Шахахд бэлэн болсон духанд босоо хар судал үүсж маш гоёмсог харагддаг.
Гаргаж авсан хосоо 29-30 градусын шинэ усанд тусгаарлаж түрсээ шахах хад болон хавтгай чулууг бэлдэж өгнө. Дунджаар сардаа 1 шахдаг. Анхны 1 2 шахаа амилахгүй байх нь энгийн үзэгдэл. Охин нь сайн байвал 1000 гаргаж түрсээ шахдаг. Түрс нь 3дах хоног дээрээ сэрвэгнэж 5дахь хоног дээрээ сэлж эхэлдэг.
Дөнгөж сэлж эхэлсэн төлөнд өндөгний шар, хуурай болон амилуулдаг артем тохиромжтой. 14-30 хоногтой төлийг том жижгээр нь тусгаарлаж тэжээн. Бөөнөөрөө байсан тохиолдолд бие биеээ барьж идэх нь элбэг. 3-4 сар болж байж бие нь тэнхэрдэг бөгөөд тэрнээс өмнө маш эмзэг амархан үхдэг. Биеээ дааж амьдарсан дух акар тэжээсэн нөхцлөөсөө хамаарч жилээс жил хагсийн дотор нас гүйцнэ. Том танканд тэжээх тусам илүү хурдан томордог.
Эх сурвалж | aquarian99
0 comments:
Post a Comment