Аквариумын дунгийн элбэг тархсан төрөл зүйлүүд

 

  • Ramshorn Snails(Угалзын эвэр дун) - Бор дун

  • Rabbit Snails (Туулайн чих дун) - Шүрүүпэн дун

  • Apple Snails (Алиман дун) - Шар дун

     

Бүх дунгууд нь загасны үлдэгдэл хоол, үхсэн загас, аквариумны замаг, өнгөр идэж цэвэрлэдэг сайн талтай. Хүмүүсийн дунд дун загасны баас идэж цэвэрлэдэг гэсэн буруу ойлголт байдаг. Загасны баасыг нитро-бактер л задалдаг. Онлог шинжийг нь дурдвал
  • - Бор дун нь жижиг хэмжээтэй, усан дотор өндөгөө шахаж маш хурдан үрждэг. Зарим ургамалыг сүйтгэдэг гэдэг яриа байдаг боловч би хувьдаа итгэдэггүй. Ургамал үхжиж байгаа нь өөр шалтгаантай. Миний хувьд жижиг загастай аквариумд бор дун үржүүлээд том амтай загасандаа амьд хоол болгож ашигладаг. Үүнд циклидүүд, лабионы төрлийн загаснууд, алтан загас, хавчаарт сам хорхой(crayfish) г.м.
  • - Шүрүүпэн дун. Элс, хайрга зэрэг хөрсөн доороос хоол тэжээл олж иддэг тул ихэвчлэн нүдэнд харагдахгүй. Хөрсөн доор өндгөө шахаж үрждэг. Цөөхөн өндөг гаргаж удаан үржиж, удаан томордог. Хөрсийг сийрэгжүүлж, цэвэрлэдэг учир ургамал ургахад маш сайн нөлөө үзүүлдэг. Ургамалтай аквариумд заавал байх ёстой зүйлийн нэг тул би аквариумдаа байлгадаг.
  • - Шар дун. Бейсболын бөмбөгний хэлжээтэй болтлоо томордог. Зөөлөн хэсгээ хамгаалсан нэмэлт хаалт хуягтай тул баргийн загасан идүүлдэггүй. Бүх төрлийн хэмжээтэй загастай аквариумд хийхэд тохиромжтой. Эр эм хүйстэй болохоор эр эмээрээ байж үр хөврөл тогтоод усны мандлаас дээш гарч өндгөө шахдаг тул нөхцөл нь бүрдэхгүй бол үржихдээ удаан. Хоолны үлдэгдэл, үхсэн загасыг маш сайн идэж устгадаг. Хатуу хуягтай, том хэмжээтэй болдог учир бохирын усны суваг бөглөх аюултай тул суултууртаа хийж урсгаж болохгүй. Дэлхийн олон оронд энэ дунг импортоор оруулж ирэхийг нь хориглосон. Учир нь нутгийн нуур цөөрөмд үржиж уугуул амьтдын үр төл, өндөг авгалдайг идэж тухайн төрөл зүйлийг устаж үгүй болгодог аюултай. Тиймээс шар дунг хамаагүй хаяж, урсгаж болохгүй.
Амьд хоол . 



Инфузори. Жараахайнд маш сайн хоол болдог. 4 сарын сүүл 5 сарын эхээр нар сайн тусдаг тогтмол ус, цөөрөмд амьд тоос бий болдог. Тэр нь 0,12-0,22 мм биетэй инфузори, коловракт, науплиус зэрэг бичил организмууд юм. Тэднийг маш нарийн шүүлтүүрээр шүүж дөнгөж сэлж эхэлж буй жараахайг хооллоно. Шаахай. Шаахайг гаргаж авах олон арга байдаг ч доорх арга хамгийн сайн юм. 3л-н шилний 2/3 аквариумны ус хийнэ. Тэгээд гадилийн 1/5 хальс хийнэ. 1хоногийн дараа ус булингартаж тэжээлт орчин үүснэ. Шаахайтай цөөрмөөс ялзарсан ургамал аваад усандаа хийж дулаан газар тавина. 3-5 хоногийн дараа хоол бэлэн болно. Гадилын оронд 3-4 дусал сүү хийж болно. Цаашдаа шаахайг гадилын хальс юм уу 1-2 дусал сүүгээр хооллоод ус нэмнэ. Шаахайтай ус эвгүй үнэртэй, бохир байдаг шууд аквариумруу хийж болохгүй. Нимгэн цаас юм уу маш нарийн шүүлтүүр ашиглан шүүж аваад жараахайд өгнө. Артем. (Artemia salina) Улаавтар өнгөтэй 7-18 мм урттай 11 хос хөлтэй жижиг хавч юм. Загасанд тэжээллэг сайн хоол болохоос гадна түүний өндөг нь хуурай байдлаар удаан хадаглагдаж болдог бөгөөд гэрийн нөхцөлд төвөггүй амилуулж болно. Авгалдай нь 0,5 мм-ээс бага хэмжээтэй учраас дөнгөж сэлж эхэлсэн жараахайнд сайн хоол болдог. Артемийн өндөгийг амилуулахдаа 26-30 градусын аквариумын шинэвтэр усанд 1 л-т 5г байхаар артемын өндөг, 50г иоджуулуугүй давс хийж гэрэлд тавьж бүх өндөг хөдөлгөөнд байлгахаар агааржуулна. 1-2 хоноод авгалдай гарч ирхэд шүүж жараахайдаа өгнө. Чанасан өндөгний шар. Амьд тоосыг оролж төрцөөр үрждэг загасны жараахайнд сайн хоол болдог. Чанасан өндөгний шараас багахан авч аквариумны усанд уусгаад усыг их бохирдуулдаг тул бага багаар өгнө. Хуурай сүүгээр бас хооллож болно. Эхний өдрүүдэд  багаар 3-4 цагийн зайтай, 2-3 долоо хоногийн дараа өдөрт 3 удаа өгнө. Нематод. Үүнийг талхны өт ч гэдэг. Уг өтөөр ихэнх загасны жараахайг 3-5 хоногтойгоос нь, амьд төрөгчийн жараахайд эхний өдрөөс өгч болно. Өтийг үржүүлэхдээ тавганд талхыг жижиглэж аквариумны хуучин усанд зуураад өтний хуучин өсгөврөөс бага зэргийг хийнэ. Саваа таглаад дулаан газар тавина. 2-3 хоногийн дараа саванд өт ихээр үржиж зарим ньсавны захад гарч ирэхэд бийрээр авч жараахайгаа хооллоно. Дафни (Dafnia), Циклоп (Cyclops). Загасанд хэрэгтэй олон төрлийн тэжээллэг бодис агуулсан байдаг. Дафни ургамлын замгаар хооллодог учраас 70% нь уураг байдаг нь жараахайнд тэжээллэг хоол болдог. Циклоп нь махчин учраас загасны төрц болон дөнгөж амилсан жараахайг гэмтээдэг болохыг анхаарах хэрэгтэй.   Амьд хоолны зургийг зургийн цомогт оруулсан байгаа.

Хуурай хоол .



Загасыг хатаасан дафнигаар хооллодог байсан үе нэгэнт өнгөрч тэжээллэг бодисоор баялаг төрөл бүрийн хоол үйлдвэрлэдэг болжээ. Удаан болон буруу хадаглалтын явцад найрлаган дахь аминдэм, тэжээллэг бодисоо алддаг. Ийм учраас хуурай хоолны талаар дараахь зарчимыг баримтлах хэрэгтэй. Хуурай хоол хадаглалтын явцад чанараа алддаг тул битүү саванд хийгээд сэрүүн хуурай газар хадгална. Чийгтэй орчинд хадгалсан хоол амархан мууддаг. Хэрэв хоолруу ус орсон бол бактери үржих учраас шууд хаях хэрэгтэй. Хоолыг чийгтэй хуруугаар авч болохгүй. Нэг жилээс дээш хугацаагаар хадгалсан хоол аль болох бага хэрэглээрэй. Ихэвчлэн 2 жил хүртэл хадгалах хугацаатай байдаг.  Хоолны найрлага. Чанартай сайн хоол загасны хэвийн өсөлт, үржилд хүрэлцээтэй аминдэм, тэжээллэг бодис агуулсан байдаг. Уураг  (protein). Загасны өсөлтөнд нөлөөлөх хамгийн чухал үүрэгтэй бөгөөд амьдын жингийн ихэнх хувийг эзэлдэг. Жараахайны хоолны 50%-ийг уураг эзэлж байх ёстой. Тослого (fat). Загасыг эрч хүчээр хангана. Хэдийгээр аквариумын загас хоол олж идэх анд гарч, эсвэл махчинаас зугтах шаардлага гардаггүй учраас таргалахаас сэргийлэх үүднээс хоолон дахь тослогын хэмжээ бага байх хэрэгтэй. Харин жараахайны хоол тослого ихтэй байна. Нүүрсус (carbohydrates). Төрөл бүрийн сахар, крахмалаас бүрдэх бөгөөд хуурай хоолны 30-40%-ийг эзэлдэг. Загасны өсөлтөд чухал нөлөө үзүүлдэгүй ч тэднийг сэргэлэн цовоо болгодог.  Пигмент (carotenes). Загасыг өнгөлөг байлгах үүрэгтэйгээс гадна эд эсийн болон төрцний хөгжилд сайн нөлөөтэй.  А аминдэм  эд эсийн өсөлтөд чухал үүрэгтэй. Усанд уусдаггүй учраас хоолны найрлагад хольц болж ордог. Агаар, гэрэлд чанараа алддаг тул харанхуй газар хадаглах хэрэгтэй.  D аминдэм  загасны ясны хөгжилд чухал үүрэгтэй.  Е аминдэм загасны үржих чадварт нөлөөлдөг бөгөөд А аминдэмтэй цуг хэрэглэгдэх ёстой. В аминдэм  загасны бодисын солилцоонд чухал үүрэгтэй. С аминдэм шүдний хөгжил болон бодисын солилцоонд чухал үүрэгтэй. 
Аквариумны загас бусад бие организмын нэгэн адил төрөл бүрийн өвчинд нэрвэгддэг. Загас тэжээгч нар нэлээд өргөн тархсан загасны аюулт өвчнүүд болон тэдгээрийг эмчлэх аргуудыг мэдэж байх хэрэгтэй. Зөв бус хооллолт, усны хэмийн огцом хэлбэлзэл, биологийн тэнцвэрт бус байдал зэрэг нь загас өвчилхөд нөлөөлдөг. Эдгээр өвчнөөс урьдчилан сэргийлэх нь эмчилхээс хялбар байдаг. Өөр өөр өвчин ижил шинж тэмдэгтэй байдаг болохоор оношилход хэцүү байдаг. Загасны өвчнийг халдварт ба халдварт бус гэж хуваадаг. Халдварт өвчин үүсгэгч нь вирус, нян, мөөгөнцөр байдаг. Халдварт бус өвчин ихэнх тохиолдолд тэжээх нөхцөл алдагдсан, буруу харьцсантай холбоотой байдаг. Тусч болзошгүй өвчнийг урьдчилан сэргийлэх явдал хамгийн зөв арга юм. Загастай анхаарал болгоомжтой харьцвал өвчнөөс зайлсхийх, эсвэл ядаж цагийг нь олоод тусгаарлавал эмчлэх боломжтой. Урьдчилан сэргийлэх арга хэмжээнд
  1. Тухайн төрлийн загасанд тохиромжтой нөхцөл орчинг бүрдүүлэх. Усны дулааны түвшин болон агааржуулалтад онцгой анхаарах хэрэгтэй
  2. Хоолны дэглэмиийг баримтлах, төрөл бүрийн хоол өгөх ба хэмжээг тохируулах
  3. Амьд хоолыг загасгүй цөөрмөөс авах хэрэгтэй. Тэнд өвчин үүсгэгч ховор байдаг.
  4. Амьд хоолыг хаанаас ч авсан бай сайтар угаах хэрэгтэй.
  5. Аквариумны усны хэмийг ягштал мөрдөх, хэт хэлбэлзүүлэхгүй байх. Хэмийн алдагдал нь
    загасны биеийн өвчин эсэргүүцэх чадварыг бууруулдаг.
  6. Шинээр авах загасаа эрүүл эсэхийг сайн шалгаж авах
  7. Загасыг зөвхөн тороор барина. Хүний биеийн хэм загасныхаас хамаагүй өндөр тул гар хүрэхэд загасны бие огцом халдаг байна. Үүнээс болж загас гэмтэх өвчин тусах үхэх аюултай.
Туршлагатай загас тэжээгчид өвчтэй загасыг хараад л ялгадаг. Өвчтэй загас бусдаасаа өөр байдлаар сэлж ихэвчлэн ганцаар тусгай газар байна. Тэдний нурууны болон сүүлний сэлүүр хумигдсан байдаг. Өвчтэй загасыг анзаарч оношилход нилээд хэцүү байдаг. Хэрэв загас хоолонд дургүй болж хөдөлж ядан, сэлүүрүүдээ хумьсан савлаж сэлээд байвал өвчин тусчээ гэсэн үг. Зарим үед
загасны хайрс хуурч, сэлүүр дээр цусан толбо үүсч, биен дээр жижиг цагаан хөвөн мэт зүйл туурах, эсвэл нялцгай наалдас үүсч болно. Иймээс өвчтэй загасыг шууд тусгаарлах хэрэгтэй.Ингсэнээр таны бусад загсанд өвчин халдах аюулаас сэргийлж болох юм.

Төв болон хойд америк циклидуудын төрөлд багтах энэ хүү загас нь Том өргөн дух гоёмсог бие бялдраас гадна цуцашгүй дайчин загас юм.Ингээд түүний тухай доор дурьдъя.








1990 оны үед Cichlasoma trimaculatum, Cichlasoma festae, Jingang Blood Parrotгэх 3 загаснаас эрлийзжүүлэн гаргаж авжээ. 1995 он гэхэд  олон улсад өргөн тархаж хувь хүмүүс ихээр үржүүлэх болсон байна.  Нэрний хувьд  дух болон духны доор байрлах толбоноос санаа авж Flowerhorn гэж нэрлэжээ.
 
Амьдрах орчин: Уг загас маань өөрөө их догшин загас учраас бусад загастай таарамж муутай байдаг. Монголын нөхцөлд  нас гүйцсэн д.а-г  150 литр-с 200 литр том аквариум ( ТАНК ) нд ганцаар нь юмуу хосоор нь тэжээх тохиромжтой. Шинэхэн усанд  дуртай загас учраас 7 хоног бүр 30-40 хувийг нь солих хэрэгтэй. Мөн танканд байгалийн хад, хайрга тавьж өгвөл усний хатуулгийг зөөлрүүлдгүй сайн талтай. Хооллолтын хувьд сам хорхой, жижиг загас, зүрх, мах, үрлэн хоол зэрэг маш өргөн сонголттой.  Гоё өнгө зүстэй, зөв хэлбэртэй духтай болгохийг хүсвэл багаас нь д.а-раа зөв хооллож сурах хэрэгтэй. Үндсэн 3 төрлийн хоол байдаг: 
HUMPY HEAD ( Дух томруулдаг хоол)
SUPER RED( Өнгийг нь тодруулдаг хоол)
STARRY ( биен дээрх цэцгэн толбонуулыг тодруулдаг хоол)
Нас гүйцсэн дух акарыг өдөрт 2 удаа уураг ихтэй хоолоор хооллоно.
 
Өвчин: Мэдээж бусад загасны тусаж болох бүх өвчнийг амархан тусна. Үүнээс гадна зөвхөн д.а-н өвчилдөг 1 өвчин байдаг бөгөөд хүндэрсэн тохиолдолд үхэлд хүргэдэг. Усний бохирдол болон паразит хорхойноос болж дух нь  (духан дотор нь 1 төрлийн амьгүй бактер байдаг бөгөөд бохирдлоос болж бактер амилж 1 төрлийн нян болон хувирдаг) хаграж хүнд хэлвэрийн шарх үүсэж идээ гойждог. Одоогоор зориулалтын эм монголд байхгүй учраас мөөгөнцөрийн эсрэг хуурай шар эм эсвэл аптек-с шархны эм авж нунтаглаад шархалсан хэсэгт нь өдөрт 3-4 удаа түрхэж өгнө. Эдгэсэн ч маш их сорви үлддэг учраас өвдсөн хойн нь эмчлэх биш урьдчилж сэргийлэх нь хамгийн шилдэг арга юм.


Үржил: Д.а нь өөрсдийн төрлөөс гадна бусад Америк цихлидтэй паарлаж үр төлөө үлдээдэг. Cichlasoma trimaculatum, Cichlasoma festae, Jingang Blood Parrot энэ 3тайгаа ч гэсэн паарлаж шахдаг. Хамгийн түгээмэл  ирлийз ньFlowerhorn-blood parrot 2ийх байдаг. Эр нь охиноо бодвол илүү өргөн духтай мөн эрүү нь бандгар байдаг. Бусад цихлидүүдийн адил эр нь v хэлбэрийн каналтай охин нь  u хэлвэрийн каналтай байдаг. Өөр цихлидтэй паарлуулсан тохиолдолд эрийг нь д.а байхаар тооцож паарлуулбал тохиромжтой.

 
Хосоо гаргаж авахдаа охинийг нь эрээсээ 2 дахин жижиг байхаар тооцвол сайн хос  гарж чаддаг. Шахахд бэлэн болсон духанд босоо хар судал үүсж маш гоёмсог харагддаг.
Гаргаж авсан хосоо 29-30 градусын шинэ усанд тусгаарлаж түрсээ шахах хад болон хавтгай чулууг бэлдэж өгнө. Дунджаар сардаа 1 шахдаг. Анхны 1 2 шахаа амилахгүй байх нь энгийн үзэгдэл. Охин нь сайн байвал 1000 гаргаж түрсээ шахдаг. Түрс нь 3дах хоног дээрээ сэрвэгнэж 5дахь хоног дээрээ сэлж эхэлдэг. 

Дөнгөж сэлж эхэлсэн төлөнд өндөгний шар, хуурай болон амилуулдаг артем тохиромжтой. 14-30 хоногтой төлийг том жижгээр нь тусгаарлаж тэжээн. Бөөнөөрөө байсан тохиолдолд  бие биеээ  барьж идэх нь элбэг. 3-4 сар болж байж бие нь  тэнхэрдэг бөгөөд тэрнээс өмнө маш эмзэг амархан үхдэг. Биеээ дааж амьдарсан дух акар тэжээсэн нөхцлөөсөө хамаарч жилээс жил хагсийн дотор нас гүйцнэ. Том танканд тэжээх тусам илүү хурдан томордог.
 
Эх сурвалж | aquarian99



1 , Спонжэ буюу агааржуулагч 
Энэ нь аквариум дахь усны агаарын солилцоог гүйцэтгэх хэрэгсэл юм. Данц ганц агаар шүүж гаргахаас гадна усны бохир биетүүдийг шүүн цэвэрлэх давхар үүрэг гүйцэтгэгч филтерийн төрөл юм.






2 , Халаагуур
Халаагуур нь усны хэмийг нэгэн хэмд барьж загасны байх тохиромжтой орчинг бүрдүүлэгч хэсэг юм.
Халаагч нь | ТӨМӨР болон ШИЛЭН 2 төрөл байна.





3 , Филтер буюу ус шүүгч
Филтер нь Усан дахь бохир загасны хоол баасны үлдэгдэл гэх мэт бохирыг шүүж усыг тунглаг цэвэр байлгах үүрэг гүйцэтгэдэг.
Овор хэмжээ хэлбэр дүрсээсээ хамаараад Олон янз бий .Био филтер ,банктай филтер ,Үлээдэг гэх мэт  









4 , Шүүлтүүр загас шүүгч
Та мэдээж загасаа гараараа зөөвөрлөх нэг хоргоноос нөгөө рүү шилжүүлэх болмжгүй шүү дээ . Иймд таньд байх бас нэг зүйл нь шүүлтүүр юм.



5 , Гэрэл
Гэрэл нь ямар ч байж болно . гэхдээ загсаа стрессдүүлэхгүй тод биш бас хэт бүдэг биш гэрэл нь зохимжтой.
Төрөл | Ургамал ургуулах ,Аквариум чимэх ,Байгалын гэрэл гэх мэт.гэрлээс хамаар ч ондоо байна.






6 , Дулаан хэмжигч
Усны дулааныг та гараар мэдрэх боломжгүй билээ .Иймд усныхаа тохиромжтой темпратурыг хэмжих багж ашиглан тохируулан сэлгэх боломжтой.